Эрүүгийн хэргийн шүүхийн статистик мэдээ


Эдийн засгийн гэмт хэрэг

/Монгол Улсын Эрүүгийн хуулийн 18-р бүлэгт заасан (Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах, Валют, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид нөлөөлөх, Татвар төлөхөөс зайлсхийх, Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрхийг зөрчих, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, Мөнгө угаах, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах, Зориуд, зохиомлоор дампуурах, Хууль бусаар дампууруулах, Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах, Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах, Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх, Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах, Барааны тэмдэг эзэмшигч, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих, Үндэсний төлбөрийн системийн зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг хууль бусаар эрхлэх) гэмт хэргүүдийг ойлгоно.

Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг

/Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20-р бүлэгт заасан (Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх, Террорист үйл ажиллагаанд уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах, Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших, Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших, Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах, Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах, Хууль бусаар эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах) гэмт хэргүүдийг ойлгоно.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

/Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27-р бүлэгт заасан (төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах, Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих, Нисэх багийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх, Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах, Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах, Агаарын хөлгийг авч зугтаах, Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах) гэмт хэрүүдийг ойлгоно.

Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг

/Монгол Улсын Эрүүгийн хуулийн 28-р бүлэгт заасан ( тушаал биелүүлэхгүй байх, Дарга, захирагчаа эсэргүүцэх, Дарга, захирагч нь захирагчдаа хүч хэрэглэх, Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих, Цэргийн албанаас оргон зайлах, Биедээ гэмтэл учруулах, өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх% Цэргийн эд хөрөнгө, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг зарах, үрэгдүүлэх, завших% Цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх, Байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих, Байлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих, Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүнд бэлтгэх журам зөрчих, Байлдааны жижүүр хийх журам зөрчих,, Дотоод албаны журам зөрчих, Харуулын албаны журам зөрчих, Хилийн алба хаах журам зөрчих, Байлдааны талбарыг дур мэдэн орхих, дайсантай зэвсэг барьж байлдахаас зайлсхийх, Сайн дураараа дайсанд бууж өгөх, Байлдааны талбарт тонуул хийх, Байлдааны талбарт Улаан загалмайн тэмдгийг хууль бусаар зүүх, урвуулан ашиглах) гэмт хэргүүдийг ойлгоно.