Энэ бүлэгт газар эзэмших, ашиглах эрхийг цуцалсан, дуусгавар болгохтой холбоотой, газрын давхцал, орц гарц хаасантай холбоотой, газар эзэмших, ашиглах, өмчлөх хүсэлтийг шийдвэрлээгүй, газар эзэмших, ашиглах эрхийг сунгаагүй, газрыг тусгай хэрэгцээнд авсан, нөхөн олговортой холбоотой, бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт ажлаас халсан шийдвэртэй холбоотой, сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой, бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотой, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас чөлөөлсөнтэй холбоотой, төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоотой холбоотой, үр дүн, гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээнд үндэслэж албан тушаал бууруулсантай холбоотой маргаанууд болон төрийн албаны бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт татварын нөхөн ногдуулалтын акттай холбоотой, татвар төлөлт баталгаажуулсан акттай холбоотой, татварын улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотой, татварын өр хураах ажиллагаатай холбоотой, татварын суутгалтай холбоотой маргаан болон татварын бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт нэр дэвшигчээр бүртгэх, хассантай холбоотой, сонгуулийн сурталчилгаатай холбоотой, сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой, санал хураалт, дүнтэй холбоотой, ИНХурлын сонгуультай холбоотой /МУЗЗНДНТУТХ/, сонгуультай холбоотой бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхтэй холбоотой, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэхтэй холбоотой, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхтэй холбоотой маргаан, тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсантай холбоотой, тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалттай холбоотой, тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгохтой холбоотой, тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэртэй холбоотой маргаанууд болон ашигт малтмалын бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт авто тээврийн улсын байцаагчийн актын дүгнэлттэй холбоотой, авто тээврийн улсын байцаагчийн актыг хүчингүй болгохтой холбоотой маргаанууд болон бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт барилгын зөвшөөрөл олгохтой холбоотой, барилгын зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой болон барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт гаалийн улсын байцаагчийн актын дүгнэлттэй холбоотой, гаалийн улсын байцаагчийн актын дүгнэлтийг хүчингүй болгохтой холбоотой болон бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт иргэний бүртгэлтэй холбоотой , хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, олгохтой холбоотой, нийгмийн даатгалын улсын байцаагчийн акттай холбоотой болон нийгмийн даатгалын бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой тендер шалгаруулалтын журам зөрчсөн, тендер шалгаруулалтад үнийг урьдчилан тохиролцож оролцсон, өрсөлдөгчөө тендер шалгаруулалтын бодит нөхцөлөөс төөрөгдүүлсэн, тэдэнд дарамт, шахалт үзүүлсэн болон төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтны гаргасан дүгнэлтийг хүчингүй болгох, хяналт шалгалтыг байцаагчийн акттай холбоотой маргаан болон бусад маргаанууд хамаарна.
Энэ бүлэгт захиргааны шүүхийн шийдвэрлэх бусад маргаанууд хамаарна.
Шүүхийн шүүгч, захиргааны ажилтан нарт зориулсан Шүүхийн мэдээллийн технологи болон хэргийн хөдөлгөөний удирдлагатай холбоотой сургалт онлайнаар авах бол ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.